Яг одоо УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга С.Молор-Эрдэнэ нараар ахлуулсан “Гуравдагч хүчин” эвслээс мэдээлэл хийж байна. Тэд намын мөрийн хөтөлбөрөө гаргаж “Монгол улсаа аврах хөгжлийн хөтөлбөр” хэмээн нэрийджээ. Мөрийн хөтөлбөртөө аж үйлдвэрлэлийг сэргээх, ажилгүйдлийг бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх талаар тусгасан гэнэ. Тэдний үзэж байгаагаар үйлдвэрлэлээ хөгжүүлснээр зарим хэрэглээг дотоодоосоо хангах бүрэн боломжтой ажээ. Монгол хүний үнэ цэнийг өндөр байлгахад мөн анхаарсан гэдгийг тэд онцоллоо.
Тус эвслийнхэн УИХ-ын сонгуулийн сурталчилгаагаа хийхдээ оройхон гараад ширүүхэн дайрах бодолтой байгаа бөгөөд цөөнгүй суудал авна гэдэгтээ ч итгэлтэй байгаа гэнэ. Учир нь “Гуравдагч хүчин” эвсэл эгнээндээ 10 иргэний хөдөлгөөнийг нэгтгэсэн байна. Тиймээс өөрсдийгөө ард түмний захиалгаар бүрдсэн улс төрийн хүчин гэдгээ илэрхийллээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )