Хандивын мөнгийг “жижиглэнгээр” тушаадаг болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 Сонгуулийн хуулийн  39.1.-д байгаа  “Нам, эвсэл, нэр дэвшигчид өгөх хандивын дээд хэмжээ хувь хүнээс нэг сая төгрөг хүртэл, хуулийн этгээдээс гурван сая төгрөг хүртэл байж болно.” хэмээх заалттай холбоотой байж болохоор зүйл саяхан нэгэн банкинд ажиглагджээ.

Зургаадугаар сарын 2-ны Бямба гаригт Хүнсний 20-р дэлгүүрийн ойролцоох Төрийн банкны салбар дээр оюутнууд бололтой баахан залуучууд бүгд ижил 5000-тын боодол хоёр ширхэг буюу нэг сая төгрөгийг банкинд тушааж байхтай таарсан хүн гайхан энэ талаар лавлавал намын хандив өгч байгаа гэсэн аж. Эхлээд ч анзааралгүй мөнгөө тушаагаад байж байтал тэдгээр залуучуудын гэрийн хаяг, утасны дугаарыг банкны ажилтан нэгбүрчлэн бүртгэж аваад  өөрт нь үйлчилснээс өөр байхаар нь гайхаад сонирхсон юм байх. Гэрийн хаягийг нь сонсоод байхад ихэвчлэн Толгойт, Баянхошуу, Хайлааст гэх мэт гэр хорооллынхон байсан байна.

Үүнээс харахад хандивын мөнгийг хуульд нийцүүлэн жижиглэнгээр тарааж өгдөг болсон бололтой. Ингэж “хөдөлмөрлөснийхөө” хөлсөнд тэдгээр залуучууд ч зүгээр байгаагүй байлгүй.


Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top