Нийслэлийн Чингэлтэй дүүргээс УИХ, НИТХ-д нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны нээлт өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд боллоо. Уг нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд оролцож үг хэлэхдээ, энэ удаагийн сонгууль шинэ хууль шинэ тогтолцооны дагуу болж буй энэ удаагийн сонгуульд МАН хийсэн ажилтай, хэлэх үгтэй оролцож байгаагаа тэмдэглээд нэр дэвшигчдэдээ амжилт хүсэв. Чингэлтэй дүүрэгт УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн, Эрдэс, баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Очирбат нарыг дахин илгээж хийсэн ажлын үр дүнгээ харах хүсэлтэй байгаагаа чингэлтэйчүүдэд дуулгасан юм. Мөн НИТХ-д МАН-аас нэр дэвшиж буй эрхмүүдийг энэ үеэр танилцуулж тэднийг төлөөлөн Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр үг хэлсэн. Ардын хувьсгалын өлгий нутаг Алтанбулагаас эхэлсэн сонгуулийн сурталчилгааны ажлын нээлт ийнхүү нийслэлийн Чингэлтэй дүүрэгт болж, энэ арга хэмжээнд олон зуун гишүүд, дэмжигчид оролцлоо.
Сэтгэгдэл ( 0 )