Өмнөговь аймгийн сонгуулийн 11-р тойргийн хороо УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслээс ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, хуулийн дагуу нэр дэвшүүлэх ажиллагаа явагдсан эсэхийг хянан шалгаад нам, эвслийн нэр дэвшигчдийн үнэмлэхийг өчигдөр олгожээ.
Тус аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Бат-Эрдэнэ нэр дэвшигчийн үнэмлэхээ сонгуулийн тойргийн хорооны дарга Б.Түвшинбаяраас албан ёсоор гардан авсан байна.
Үнэмлэх гардуулах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, аймгийн Ардчилсан намын удирдлагууд, гишүүд, сонгуулийн хорооны гишүүд болон аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нарын төлөөлөл оролцжээ.
Харин нутгийн иргэдийнхээ итгэлийг хүлээсэн, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Д.Бат-Эрдэнэ Монгол улсын хууль, тогтоомжыг дээдлэн шударгаар хамтдаа өрсөлдөхийг бусад нэр дэвшигчиддээ уриалсан байна. Тэрээр өнөөдөр сонгуулийн сурталчилгааны ажлаа Даланзадгад хотын “Ажнай” талбайд албан ёсоор эхлүүллээ.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )