Энхийг сахиулагчид саналаа өгөхгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Манай улсаас 317 цэргийн алба хаагч Засгийн газрын шийдвэрээр Хойд Судан, Өмнөд Судан болон Афганистан улсуудад энхийг сахиулах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Зэвсэгт хүчний жанжин штабаас эдгээр албан хаагчдад УИХ-ын сонгуульд саналаа өгөх боломж олгохыг Сонгуулийн ерөнхий хорооноос хүсэхэд боломжгүй гэсэн хариу ирүүлжээ.

Уг асуудлаар Зэвсэгт хүчний жанжин штабаас Хүний эрхийн үндэсний комисст хандаж албан бичиг хүргүүлсэн аж. Харин Хүний эрхийн үндэсний комисс “Сонгуульд оролцох нам, мөн нэр дэвшигчид тодорхой болсон байхад эдгээр албан хаагч сонгох эрхээ эдлэх бүрэн боломжтой" гэсэн хариу өгчээ.

Гэвч манай улсын мөрдөж буй хуулиар ямар ч шалтгаантай байсан саналаа урьдчилж өгөхийг хуулиар хориглосон тул энэ удаа эдгээр иргэд саналаа өгөх боломжгүй гэж СЕХ мэдэгдлээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top