“МАХН-МҮАН-Шудрага ёс” эвсэлээс УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшиж буй МҮАН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Хосбаярын Амарсайханы иргэд, сонгогчидтойгоо хийж буй уулзалт үргэлжилж байна. Нэр дэвшигч өнөөдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны иргэдтэй уулзаж санаа бодлоо солилцлоо. Энэ үеэр иргэд сонгогчид “Сүүлийн хорин жилийн туршид Монгол улс МАНАНТАЖ өнөөдөр улс эх орны аюулгүй байдал, газар шороо, хүн ардын амьдрал улам дордлоо. Өмнө нь бид төрөө хүндэлж, дээдэлж амьдардаг байсан. Харин өнөөдрийн төрийг хүндлэх нь бүү хэл ард түмнийхээ амьдралыг там болгосонд гомдож, гутарч байна. Тиймээс энэ олигархиудыг үр үндэсээр нь өөрчлөх цаг болсон” гэдгийг онцлон хэлээд ирэх сонгуульд “Шудрага ёс” эвсэлийг дэмжинэ. Мөн Х.Амарсайханы хувьд Хан-Уул дүүрэгт төрж, өссөн болохоор тойрогтоо илүү сэтгэл гарган ажиллана гэдэгт итгэж байгаагаа ч илэрхийлж байлаа.
Мөн иргэд сонгогчид эрх баригч намууд иргэдийг тав арван төгрөгөөр хуурч... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )