Хот доторхи “ХОТ ХӨДӨӨГИЙН ЯЛГАА”-г арилгана

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


НИТХ-ын сонгуулийн 26-р тойрог, Сонгино Хайрхан дүүрэгт ИЗНН-аас нэр дэвшигч Ж.Өнөржаргал  хот доторхи “ Хот хөдөөгийн ялгаа”-г арилгана уриа дэвшүүлэн сурталчилгааны ажлаа эхэлжээ. Тэрээр дөрвөн уулынхаа дунд, нэг хотод мөр зэрэгцэн амьдарч байгаа иргэдийн хэрэглээ, соёлын ялгаа тэнгэр газар шиг болоод байгаад  эмзэглэж явдаг нэгэн. Тухайлбал:

-          Өнгөрсөн зууныхтай адил гэрэл цахилгаангүй, хэрэглээний усгүй байдал 21-р зууны соёлжсон гэгдэх хотод маань байсаар байгаа нь харамсалтай.  Интернэт, зурагт, радио гэх нь бүү хэл өдрийн хоолоо болгоод идэхсэн гэж сэтгэл зовнин, орой болохоос эмээж, түлээ түлшинд байдгаа баран амьдардаг хүмүүс  захын хорооллоор  олон бий.

-          Нийслэлийн хөрсний бохирдол хэрээс хэтэрлээ. Гэр хорооллын хүүхдүүд ариун цэврийн шаардлага хангаагүй 00, хогон дунд тоглож байна. 00-ын асуудлыг хүмүүс тэр бүр анхаардаггүй. Энэ нь маш буруу.  Нэг жишээ татъя. Тээр жилийн зуднаар үрэгдсэн малыг  нүх ухаж булаад орхиж. Дараа хавар нь тэр булшнаас 20 км-ын зайд байх булагнаас шивтэр амтагдаж, хэрэглэх аргагүй болсон байна. 20 км шүү дээ...Тэгвэл гэр хороололд 1км.кв талбайд хэдэн 00 байгаа вэ? Бид чинь тэгэхээр ямар орчинд амьдарч байна вэ? Төсөөлөөд үз дээ.

Дээр дурдсан зүйлс бол гэр хорооллынхонд нэн түрүүнд тулгамдсан асуудлын зах зух нь. Үүнээс цааш хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах наад захын эрхийг зөрчсөн олон зүйлийг тоочиж болно.  Энэ бүхнийг шийдвэрлэж, гэр хорооллыг төвлөрсөн шугамд холбох, цахилгаан, хогны асуудлыг шийдвэрлэхэд болохгүй зүйл үгүй. Гагцхүү үүнийг хийе бүтээе гэсэн СЭТГЭЛ л удирдлагуудад дутаж байна.

 Нэг  хотын иргэд хоцрогдол, шинэчлэлийн хоёр туйл байж, биесээ ялгаварлах нь өнөө цагт байж боломгүй зүйл гэж үзэн үүнийг арилгаж, асуудлыг шийдвэрлэхийн төлөө  зүтгэнэ гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top