СЕХ-оос нэр дэвшигчдийг маргааш олон нийтэд танилцуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

                                               

Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд оролцохоо илэрхийлсэн 11 нам, 2 эвслээс болон бие дааж нийт 544 нэр дэвшигч албан ёсоор бүртгэгдэж улмаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэх аваад байна.

 Үүнээс  354 нэр дэвшигч   сонгуулийн 26 тойрогт, 190 нэр дэвшигч намын жагсаалтаар тус тус нэр дэвшиж сонгуульд оролцох ажээ. Тэдгээрээс 26 нэр дэвшигч бие дааж байгаа бөгөөд нийт нэр дэвшигчдийн  174  нь эмэгтэй байна. Нэр дэвшигчдийн дотор хамгийн өндөр настай буюу 70 ба түүнээс дээш настай гурван хүн байна. Хамгийн залуу нь 26 настай нэр дэвшигч  сонгуульд оролцох эрх авчээ.

 Энэ удаагийн сонгуулиас илүү олон нэр дэвшигчтэй  сонгууль бол 2000 оных байв.  Тэр сонгуульд 13 нам, 3 эвсэл оролцож 602 нэр дэвшигчтэй байжээ. 1992 оны УИХ-ын сонгуулийн зардал 21 сая төгрөг байсан байна. Хамгийн олон бие даагчтай сонгууль 2008 оных байжээ. 45 хүн бие дааж оролцсон байна.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийн  нэрийн жагсаалтыг  хуульд заасан хугацаанд нь буюу маргааш нийтэд мэдээллэх юм байна.

А.Баярмаа

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top