Сонгуульд нэр дэвшихэд хүн хүнээр дутагддаг гэдгийг нэр дэвшигчид “ясандаа тултал” ойлгодог. “Мөнгөлөг” ар талын баг хүчирхэг, PR сайтай байж гэмээнэ нэр дэвшигчид сонгуульд цойлно. Гэвч тэр болгон дээр дурдсан гурван хүчин зүйл цогцолно гэдэг хэцүү. Тэгвэл Иргэний Зориг Ногоон Намаас Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт нэр дэвшигч хуульч, багш бүсгүй Ринзааны Булгамаа ёстой л “хүн хүч” сайтайгаараа бусад нэр дэвшигчдээсээ онцгойрч байна. Их Засаг Олон Улсын Их Сургуулийн багш учир түүнд оюутнууд гэдэг сайхан “ар тал” бас “хүний нөөц” байна. Оюутнууд гэдэг өөрсдөө тун өргөн “ажиллах хүч” байдаг. “Ринзааны Булгамаа” гэсэн бичигтэй тууз зүүсэн шавь нар нь ч багшийнхаа төлөө хүчин зүтгэж яваадаа ихэд баяртай харагдана. Юутай ч Р.Булгамаа ажиллах хүч сайтай байгаа нь илт мэдрэгдэж байна.
Сэтгэгдэл ( 0 )