Гадаадаас тусламж авч байгаа нь үндэсний аюулгүй байдлыг ганхуулж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Сэтгүүлч Р.Төмөрбаатар өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд хэвлэлийн бага хурал зарлаж "Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа болсон үндэсний аюулгүй байдал үндсэндээ гадны нөлөөлөлд оржээ" гэснээр хурлаа эхлэв.

Тэрээр хэвлэлийн хурал хийх болсон шалтгаанаа 1990 оноос хойш буюу ардчилсан хувьсгалаас эхлэн эрх баригч улс төрийн хүчнүүдийн нөлөөгөөр Монгол улсын үндэсний аюулгүй байдал анхаарлын төвд байх болж, улс оронд учруулсан хохирлын хэмжээг баримттайгаар дэлгэнэ" хэмээн тайлбарласан. Уг баримт нь “Ж.Баатар генерал юу ярив” ном байсан юм.

Тодруулбал, 1990 оны эхээр Ц.Нямдорж Хятадын тагнуулын албаны ажилтнуудтай холбогдох болсон бөгөөд тэднээс бэлэг сэлт авч, үе үе Бээжин хот руу нисдэг байсан тухай ТЕГ-ын нууц материал 2000 оны эхээр олон нийтэд ил болсон. Ц.Нямдорж өөрийнхөө буруугүйг нотлохоор улайрч, хэрэг явдлыг шалгуулахыг хүссэн Ж.Баатар генерал нарын хооронд хүчтэй тэмцэл өрнөсөн. Үүнтэй холбоотойгоор Ж.Баатар генералыг шорон дамжуулан хорьж байсан.

Мөн  “Уул уурхайн салбарт түшиглэсэн эдийн засгийн хурдацтай хөгжил нь нэг талаас боломж авчирч байгаа боловч нөгөө талаас маш их эрсдэл дагуулж байна. Учир нь 1990 оны асар хүнд шилжилтийн үеийг ардаа орхисон Монгол улс хэрхэн хурдацтай хөгжиж байгаа болон гадны донор орнуудын тусламжийг хэт хөөрөн авч байгаа нь үндэсний аюулгүй байдлыг ганхуулж, гадаадын нөлөөнд хэтэрхий автсан хэрэг болж байна” гэсэн юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top