Саналын хуудас хэвлэх ажил 24 цагаар явагдаж байгаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Энэ жил анх удаа Монгол Улс сонгуулиа автоматжуулсан аргаар хийнэ. Нийтдээ сая 930 мянга 782 саналын хуудас хэвлэх ёстой. Өнөөдрийн байдлаар саналын хуудас хэвлэх ажил бүх нам, эвслийн хяналтын дор 24 цагаар явагдаж байгаа бөгөөд сонгогчийн бүртгэл хяналтыг явуулах компьютер, бусад иж бүрдэлд программ хангамж болон сонгогчдын нэрсийн жагсаалтыг суулгах ажил эхэлсэн байна. Уг иж бүрдэлд тухайн хэсгийн сонгогчдын мэдээлэл зураг, хурууны хээтэйгээ суух учраас нууц байх ёстой. Үндсэндээ 2946 компьютерт программ хангамж суулгах ёстойгоос 700 компьютерт суулгаад байгаа ажээ.

"Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top