Хамба гуайн нулимс

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

“Ламбагуайн нулимс” гэж дуурийг буруу биччихжээ гэж та энэ гарчгийг өөлж сууна уу. Тэгвэл андуурч. Энэ гарчиг зөв. Өөрөөр хэлбэл “Их хүрээ” хийдийн хамбатны нэгэнтээ дуслуулж байсан нулимсны талаар өгүүлсэн нь энэ. Тэрбээр нэгэн цагт багшийнхаа эд зүйлийг хулгайлсан гэж хардагдаж байсан бөгөөд энэ нь зүйд үл нийцнэ хэмээн мэгшиж байсан удаатай.

“Би багшийгаа асарсан уу гэхээс эд зүйлд нь шуналын ад шингээж байгаагүй” гэж ирээд эхэр татан уйлж байсан саяхны нэгэн мэдээнээс үүдэн санаад орж ирсэн нь энэ. Тэрбээр НИТХ-д Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа бөгөөд түүний өрсөлдөгч мөн энэ эмзэг сэдвээр нь хар PR хийсэн юм. Тэгэхээр тэр мөн л эртнийх шигээ нулимс дуслуулан эхэр татан уйлж суугаа байх даа.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top