Сонголт тодорхой болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Дархан-Уул аймгийн сонгогчдын энэ удаагийн уур амьсгал тодорхой болжээ. Учир нь улс төрийн эртний хүчнүүд болох МАН, АН жин дарна гэж байсан ч АН-ын нэр дэвшигчдийн сул рейтинг нь бие даагч ҮЭ-ийн гэгдэх С.Ганбаатарт шилжиж МАН-ын нэр дэвшигч Ж.Сүхбаатарын араас яригдах болжээ. Тиймээс ч Дарханы иргэдэд хоёр “баатар”-ыг  энэ удаа сонгоё гэх уур амьсгал бүрдсэнд зарим нэр дэвшигчид ил далд дургүйцэж, бусдыгаа хардах, нэр хүндийг нь унагаах хар хорын ажиллагааг эхлүүлж байгаа бол үлдсэн зарим нь “хувь заяа”-тайгаа эвлэрэхээр шийдсэн сурагтай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top