Сонгуульд 1 833 478 иргэн санал өгнө

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Өнөөдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгуульд санал өгөх иргэдийн бүртгэлийн асуудлаар сэтгүүлчдэд мэдэгдэл хийлээ. Сонгууль өгөх сонгогчдын нэрсийн жагсаалт эцсийн байдлаар тодорсон бөгөөд улсын хэмжээнд нийт 1 833 478 иргэн санал өгнө гэсэн нэрийн жагсаалт гарсан байна. Үүнээс нийслэлд 804 470 иргэн УИХ, НИТХ-ын сонгуульд санал өгөх бол орон нутагт УИХ-ын сонгуульд 1 029 008 хүн санал өгөхөөр болжээ. Одоогийн гаргасан нэрсийн жагсаалтад өөрчлөлт орохгүй бөгөөд нэрсийн жагсаалтад орсон хүн санал өгөх боломжгүй тохиолдолд тухайн иргэний нэрийг жагсаалтаас хасах боломжгүй гэдгийг албаныхан мэдэгдлээ.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top