Санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй сонгогчдын саналыг хуулийн дагуу өнөөдөр авна. Шинэчлэн баталсан сонгуулийн тухай хуульд нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, байцаалагдаж байгаа иргэд болон эрүүл мэндийн байдлын улмаас сонгуулийн өдөр санал хураах байранд хүрэлцэн ирж чадахгүй болсон, байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон иргэдээс саналыг нь урьдчилж авна гэж заажээ.
Орон даяар сонгуулийн 1905 хэсэгт нийт 1.838.849 сонгогч саналаа өгөхөөр сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ.Түүнчлэн 26 тойргийн хороонд 278, 333 салбар хороонд 2149, 1905 хэсгийн хороонд 13122, нийт 15549 төрийн албан хаагч ажиллаж байгаа аж.Нийт хэсгүүдэд сонгогчийн бүртгэлийн хяналтын гурван мянга шахам иж бүрдэл, 2446 санал тоолох төхөөрөмж болон саналын хуудсууд хүргэгдээд байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )