Энэ сарын 22-ны өдрөөс УИХ, орон нутгийн сонгуулийн үйл ажиллагаанд нийгмийн хэв журмын сахиулахаар цагдаагийнхан албан үүргээ гүйцэтгэж эхэлжээ. ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “УИХ-ын 2012 оны сонгуульд иргэд хариуцлагатай оролцоно гэдэгт найлдаж байна. Монголын цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу ажиллана. Энэ удаагийн ээлжит сонгуультай холбогдуулан энэ сарын 22-ны өдрөөс цагдаагийн байгууллага бэлэн байдалд шилжсэн. Сонгуулийн штабыг хамгаалтад аваад байна. Өнгөрөгч 2008 оны сонгуулийн дараахь үймээн шуугиан, эмх замбараагүй байдал давтагдах учиргүй” гэсэн юм.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )