Маргааш шаардлага гарвал нисдэг тэрэг ашиглана

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

Маргааш болох Сонгуулийн өдөр цаг агаарын байдлаас болж зарим бэрхшээл учирч болзошгүй байгаа гэнэ. Дуу цахилгаантай аадар бороо орох, гол мөрөн үерлэх зэрэг үед сонгогчид хэсгийн хороон дээрээ очиж санал өгөхөд хүндрэл үүсч болзошгүй байгаа юм байна.

Иймээс тухайн тойрог, хэсгийн хороод орон нутгийнхаа Онцгой байдлын газартай хамтарч холбогдох арга хэмжээг авч  ажиллахаар болжээ. Зайлшгүй тохиолдолд Зэвсэгт хүчний хоёр нисдэг тэргийг бэлэн байдалд байлгахаар захиалга өгчээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top