МАХН-ын дарга Н.Энхбаяр болон тус намын нэр бүхий гишүүдийг СЕХ бүртгэхээс татгалзсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор тус намынхан Үндсэн хуулийн цэцэд хандсан ч асуудал тэдний талд шийдэгдээгүй байна. Тиймээс өнөөдөр МАХН-ын Ч.Улаан, Э.Батшугар нарын гишүүд, дэмжигчид 15:30 цагаас Үндсэн хуулийн цэцэд давж заалдах өргөдлөө өглөө.
Тэдний гаргасан өргөдлийн дагуу Үндсэн хуулийн цэцийн дарга гурван гишүүн томилж Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдааныг хуралдуулах юм. Хэрвээ бага суудлын хуралдааны шийдвэрийг өргөдөл гаргагчид эсэргүүцэж байгаа бол давж заалдан Үндсэн хуулийн цэцийн дунд болон их суудлын хуралдаанд хандах боломжтой ажээ.
Дашрамд дурьдахад манай улсын хувьд анх удаа нэр дэвшигчтэй холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа нь энэ юм. Тиймээс хуульчид энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )