Өнөөдөр 9400 гаруй иргэдээс зөөврийн хайрцгаар санал авч байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

Өнөөдөр эрүүл мэндийн шалтгаантай, нийтийн албанд дайчлагдан ажиллаж буй 9400 гаруй иргэдээс УИХ-ын сонгуулийн саналыг авах үйл ажиллагаа явагдаж байна. Энэ тоо урьдчилсан байдлаар гарсан бөгөөд санал авч дууссаны дараа СЕХ-нд нэгтгэн хүргэх юм. Сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах байранд ирэх боломжгүй иргэдээс битүүмжилсэн зөөврийн хайрцгаар саналыг авна. Зөөврөөр санал өгөх иргэд харьяа хэсгийн хороондоо өөрийн мэдээллээ хүргүүлсний дагуу санал авч байгаа. Санал авч, хэсгийн хороонд хүргэж өгөх хүртэл  баримтжуулан камерт бичлэг хийж, битүүмжилсэн хайрцганд саналыг хадгалж байгаа аж. Мөн Баянзүрх дүүргийн VIII хэсгийн хороонд нийт найман иргэнээс зөөврийн хайрцгаар санал авчээ. Битүүмжилсэн саналын хуудсыг маргааш сонгуулийн дүнтэй хамт нэгтгэн тоолох ёстой. Нийслэлийн хэмжээнд зарим хэсгийн хороодын ажилтнууд өнөөдрийн санал авах ажлаа дуусч байгаа гэдгээ хэллээ.

Зөөврийн хайрцгаар санал авахдаа “эрүүл мэндийн шалтгаантай, нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, байцаагдаж байгаа иргэд сонгуулийн өдөр санал хураах байранд хүрэлцэн ирж чадахгүй болсон, байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон иргэд”-ээс саналыг нь урьдчилж авч байгаа юм.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top