Баянзүрх дүүргийн IV хороонд байрлах УИХ-ын 21–р тойрог, НИТХ-ын 7–р тойргийн 4-р хэсгийн хороонд санал авах үйл ажиллагаа өглөөний 07:00 цагт эхэллээ. 2337 сонгогчтой энэ хэсгийн хорооны дарга Ц.Чимэгсайханаас тодруулга авлаа.
- Одоогийн байдлаар хэчнээн хүн санал өгөхөөс хэд нь өгөөд байна вэ?
- Манай хэсгийн хороонд 2337 хүн санал өгөхөөс одоогийн байдлаар 30 орчим хүн саналаа өгөөд байна. Ахмадууд маань өглөө эртлэн босож, төрдөө хүндэтгэл үзүүлэн саналаа өгөхөөр ирээд байна.
- Өчигдөр нийт хэдэн хүний санал авсан бэ?
- Ажиглагч, хэсгийн хорооны ажилчдаас бүрдсэн баг маань өчигдөр нийт долоон сонгогчийн саналыг авсан.
- Энэ хэсгийн хороонд хэдэн ажиглагч, байна вэ?
- 15 ажиглагч байгаагаас дотор найм, гадна долоон ажиглагч ажиллаж байна. Хэсгийн хороо дотор гадаргүй цагдаагийн хамгаалалтад байгаа.
- Асуух лавлах зүйл сонгогчдоос гарч байна уу?
-Ер нь бол их гарна. Гэхдээ ахмадууд маань урьдчилж ерөнхий мэдээлэл авсан болохоор одоогоор ямар нэгэн асуусан зүйл, бэрхшээл манай хэсгийн хороонд гараагүй байна.
- Хэсгийн хороонд хэчнээн цэрэг саналаа өгч байгаа вэ?
- Дотоодын эргүүл хамгаалалтын 805-р ангиас манай дээр бүртгэлтэй 58 цэрэг байгаа. Бүртгэлтэй цэргүүдийн эхний ээлж нь одоо өгөөд дараагийн ээлж нь үдээс хойш ирж саналаа өгнө.
- Мэдээлэл өгсөнд баярлалаа.
- Иргэд, сонгогчддоо хандаж хэлэхэд сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна.
А.Баярмаа
Сүхбаатар дүүргийн 3-р хороонд байрлах УИХ-ын 23-р хорооны 4-р хэсгийн хороо
Сэтгэгдэл ( 0 )