УИХ-ын сонгуулийн 23-р тойргийн 35-р хэсгийн хорооны сонгогчид идэвх сайтай байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 28


 

 Сүхбаатар дүүргийн 17-р хороонд байрлах  УИХ-ын сонгуулийн  23-р тойргийн 35-р хэсгийн хороо, НИТХ-ын 16-р тойрог 35-р хэсгийн хорооны дарга С.Одсүрэнгээс тодруулга авлаа.

-Одоогийн байдлаар хэчнээн хүн санал өгөөд байна вэ?

- Бид цаг тутмын мэдээллээ гаргаж байгаа. Манай хэсгийн хороонд 2334 хүн санал өгөхөөс өглөө 08 цагийн байдлаар 96 хүн, 09 цагийн байдлаар 216 хүн саналаа өгөөд байна.  Санал өгсөн хүмүүсийн ихэнх хүмүүс 41-ээс дээш насны хүмүүс байна.

-Ажиглагчаар хэдэн намын төлөөлөл байна вэ?

-Сонгуульд оролцож байгаа нам эвслүүдээс МАН, АН, ИЗ-НН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн дөрвөн ажиглагч сууж байна.  

-Бусад намуудаас яагаад ажиглагч байхгүй байна вэ?

-Намууд ажиглагчаар оролцох хүсэлтээ өөрсдөө гаргасан. Бусад намаас хүсэлт ирээгүй.

-Өчигдөр нийт хэчнээн хүний санал авав?

- Ажиглагч, хэсгийн хорооны  ажилчдаас бүрдсэн баг маань өчигдөр нийт арван долоон сонгогчийн саналыг авсан.  

- Та сонгогчиддоо хандаж юу хэлэх вэ?

-Сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж хэлмээр байна.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top