Сонгуулийн өдрүүдэд согтууруулах ундаагаар үйлчлэхийг хоригложээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 02

Сонгуулийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн өнөөдөр маргааш хоёр улсын хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон тухай Нийслэлийн засаг даргын захирамж гарчээ. Мөн тус захирамжинд нийслэлийн нутгийн захиргааны холбогдох байгууллага, сонгуулийн тойрог, хэсгийн хороодын хэвийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, санал авах байрыг телефон утас цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах, хотын нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТҮК, Нийтийн тээврийн газарт тус тус үүрэг болгосон байна. Сонгуулийн санал хураалтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний газрууд иргэдэд уртасгасан цагаар нийт 853 тээврийн хэрэгслээр үйлчлэхээр болжээ. Дашрамд дурьдахад өнөөдөр албан байгууллага, аж ахуй нэгжүүдээс гадна томоохон худалдааны төв болон зах банкууд ажиллахгүй.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top