Ерөнхий сайд С.Батболд саналаа өглөө

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 28

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын Их Хурлын 21 дүгээр тойрог, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар тойргийн 26 дугаар хэсгийн санал авах байранд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд гэргий Х.Отгонтуяагийн хамт 11.10 цагт саналаа өглөө. Тэрээр ард түмэндээ хандаж хэлэхдээ “Нийт ард иргэддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Сонгууль шударга, зөв сайхан болохын ерөөлийг дэвшүүлж байна. Улс орны маань хөгжил дэвшил улам эрчтэй байхын ерөөлийг давхар дэвшүүлье. Мөн ард түмэндээ сонгуулийн баярын энэ өдрийн мэнд хүргэж байна. Ард түмний маань сонголт мэргэн зөв байна гэдэгт итгэж байна. Монгол улс маань хөгжин мандах болтугай. Бид бүгдээрээ ялна, Монголчууд бид хамтдаа” гэж байлаа.

Энэ жилийн хувьд нэлээн онцлогтой сонгууль болж байна гэж зохион байгуулагчид ярьж байсан төдийгүй гадаадын ажиглагчид ч  эмх замбараатай сонгууль болж байна гэж үзэж байгаа юм.

Мөн 26 дугаар хэсгийн байранд нийт 2663 сонгогч санал өгөх ёстой бөгөөд хоёр цагийн байдлаар 200 гаруй иргэн саналаа өгсөн байна. Мөн 27-нд буюу өчигдөр зөөврийн хайрцгаар санал авсан бөгөөд нийт арван хүний саналыг авчээ.

Д.Шинээ   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top