СЕХ-ноос ирцийн мэдээлэл хийлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 28

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн ирцтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд өглөө. СЕХ-ноос мэдээлж байгаагаар аймгуудын хувьд сонгогчдын ирц боломжийн, сонгогчид идэвхтэй сонгуульдаа оролцож байна гэдгийг онцоллоо. Аймгуудаас сонгогчдын ирц хамгийн өндөр явж байгаа нь Ховд аймаг. Энэ аймагт нийт 48679 иргэн сонгогчидын нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэнээс 12486 иргэн буюу 25,65 хувь нь саналаа өгсөн байна. Нийт аймгуудын хувьд нэг сая 30 мянга 347 сонгогч нэрсийн жагсаалтанд бичигдсэнээс 201 805 сонгогч буюу 19,55 хувийн дүнтэй байгаа аж. Харин Нийслэлийн хувьд 805.082 хүн нэрсийн жагсаалтанд бүртгэлтэй байгаагаас 147,610 сонгогч саналаа өгчээ. Энэ нь нийслэлийн нийт сонгогчдын 18.33 хувь нь юм. Ингээд улсын дүнгээр 11 цагийн байдлаар 1,835,729 иргэн нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн байгаагаас  343,118  иргэн буюу 9,2  хувь нь саналаа өгсөн байна. СЕХ сонгуулийн ирцтэй холбоотой дараагийн мэдээгээ 16:00 цагт өгөх юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top