АН-ын дарга Н.Алтанхуяг: Олуулаа ирж саналаа өгөөрэй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 28


Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өнөөдөр морин цагт буюу өдрийн 11 цаг 50 минутанд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын 26 дугаар тойргийн 44 дүгээр хэсгийн хороо, Нийслэлийн ИТХ-ын 29 дүгээр тойргийн 44 дүгээр хэсгийн хороон дээр очиж саналаа өглөө.

 АН-ын дарга Н.Алтанхуяг  “Хэд хоногоор үргэлжлэн орсон бороо татарч, нар хур тэгширсэн сайхан өдөр болж байна. Өнөөдөр ард түмэн минь сонголтоо зөв хийж ард түмний ахуй амьдрал ирэх дөрвөн жилд дээшилж дэвших өдрүүд байх болно. Энэ жил иргэдийн маань сонгуулийн идэвх, ирц сайн байна. Өглөөнөөс хойш ирцийн мэдээ авахад манай хэсгийн хороон дээр 1500 сонгогч саналаа өгөх ёстойгоос 12 цагийн байдлаар 400 орчим хүн санал өгсөн байна. Гэхдээ энэ жил санал авах хугацаа өмнөх жилүүд шиг 22 цагт биш оройн 20 цагт хаах тул та бүхэн минь эртхэн олуулаа ирж саналаа өгөөрэй гэж уриалмаар байна. Мөн санал өгөх үйл явцыг автоматжуулсан системд шилжүүлсэн нь сайн талтай, хүндрэл, чирэгдэлгүй байгаа нь харагдаж байна. Харин иргэнийбүртгэлтэй холбоотой будлиан бага гарвал энэ жилийн сонгууль сайхан, шударга болно гэдэгт найдаж байна. Монгол түмний минь сонголт мэргэн байг” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top