Чингэлтэй дүүргийн залуусын сонгуулийн идэвх муу байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 28

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн УИХ болон НИТХ-ын 2012 оны сонгуулийн 24-р тойргийн 19-р хэсгийн санал авах байранд өглөөний 8 цагийн байдлаар 39 сонгогч саналаа өгчээ. Уг хэсэгт Чингэлтэй дүүргийн 16-р хорооны 1-32-р гудамжинд оршин суудаг иргэдийн саналыг авах бөгөөд нийт 2842 сонгогч саналаа өгөх ёстой юм. Мөн өглөөний 8:00 цагийн байдлаар сонгуульд залуусаас, дунд болон өндөр настнууд илүү идэвхтэй оролцож байлаа. Хэсгийн хорооны дарга Д.Булганаас сонгуулийн үйл явцын талаар мэдээлэл авсан юм. Тэрээр “Иргэд сонгуульд маш идэвхтэй оролцож, цагтаа ирсэн байна. Бид хуулийн дагуу яг 7:00 цагтаа эхэлж бүх ажиглагч, хэсгийн хорооны гишүүд, иргэний бүртгэлийн даамлууд зэрэг бүх хянагч нарт харуулж байгаад саналын хуудас тоолох машин угсрах ажлыг хийж гүйцэтгэсэн. Бид хуулийн дагуу 7 цагт эхэлсэн бөгөөд санал авах машинаа угсрах, нууц кодоо оруулах, лацдах зэрэг ажлыг хийгээд 07.35 цагт иргэдээс санал авч эхэлсэн. Үүнээс болж дугаар үүсч, иргэдэд буруу ойлголт төрсөн байх. Иргэд 7:00 цагтаа саналаа өгнө гэсэн ойлголттой байсан. Энэ асуудлаас өөр ямар нэгэн зөрчил одоогоор гараагүй байна” гэв.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top