Чингэлтэй дүүргийн УИХ-ын 24-р тойргийн сонгуулийн хэсгийн хороонд байрлаж байгаа 61-р сургууль дээр сонгуулийн тухай хуулийг зөрчсөн ноцтой хэргийг Тагнуулын ерөнхий газрынхан шалгаж байна. Уг хэргийг хэсгийн хороонд ажиллаж байсан иргэн Ардчилсан намыг дугуйлсан саналын хуудас хүмүүст тараажээ. Энэ хууль бус саналын хуудас авсан иргэн холбогдох байгууллагад хандсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр хэргийг цагдаа, тагнуулын ажилтнууд протокол хөтлөн, хэсгийн хорооны ажилтны эрхийг түдгэлзүүлэн шалгаж байгаа гэлээ. Тус саналын хуудсыг хаанаас яаж авсан, хэчнээн хувийг иргэдэд тараасан талаар тодруулахаар шалгаж байгаа юм.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )