Нийслэлийн захын хороолол болох Улиастайд сонгуулийн ажиллагаа хэвийн явагдаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 28

Улаанбаатар хотын захын хороолол болох Улиастайн иргэд саналаа идэвхтэй өгч байна. УИХ-ын сонгуулийн 22-р тойргийн 64-р хэсгийн хороо, НИТХ-ын  10-р тойргийн 64-р хэсгийн хороонд нийт  2753 хүн санал өгөх ёстойгоос 13 цагийн байдлаар 700 хүн саналаа өгчээ. Харин зэргэлдээ орших 63-р хэсгийн хороонд 2089 хүн сонгууль өгөхөөр бүртгүүлснээс 14 цагийн байдлаар 40 хувь нь саналаа өгсөн хэмээн сонгуулийн хэсгийн хорооны дарга Ц.Энхтуяа хэлсэн юм. Дээрх хоёр хэсгийн хороодын хувьд ямар нэгэн зөрчил гараагүй санал өгөх ажиллагаа хэвийн явагдаж байлаа.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top