Санал авах хугацааг сунгахгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 28


Энэ жил УИХ болон НИТХ-ын  сонгуулийн санал хураалтыг  автомат машинаар  авч байгаа.  Үдээс өмнө сонгуулийн зарим хороодын зохион байгуулагчдын мэдлэг муутайгаас   нууц үгээ мартсан, кодоо буруу хийсэн зэрэг алдаа гарснаас  автомат машин гацаж, цаг гаруйн хугацаанд иргэдийн саналыг авч чадаагүй билээ. Түр саатал гарсан хэсэгт санал авах хугацааг сунгах нь гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс тодруулахад  “Сонгуулийн санал авах хугацааг сунгахгүй. Хуульд 20.00 цаг буюу оройн найман цагт дуусгахаар заасан. Тэр заалтын дагуу санал хураалт зогсоно” гэлээ.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top