Саналын хуудсыг нугалж хийгээд машиныг эвджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 28

  



 Энэ жилийн сонгууль олон онцлогтой болж байгаа.  Тэр тусмаа анх удаа  автомат машиныг сонгуульд ашиглаж байгаа учир хэсгийн хорооны зохион байгуулагчид  болон  саналаа өгч байгаа иргэдэд ч туршлага дутах зүйл багагүй гарч байна.

Сүхбаатар аймгийн нэгэн иргэн саналын хуудсыг нугалж хийснээс болоод автомат машин гацаж эвдэрчээ.

Санал тоолох машинд 500 саналын хуудас уншуулаад толгойг нь цэвэрлэж байх шаардлагатай гэнэ. Гэтэл хэсгийн хорооныхон иргэд дугаарлан зогссон учир тухай бүрт нь автомат машины толгойг цэвэрлэхгүйгээс гацах болсон байна.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top