УИХ, НИТХ-ын сонгуулийн тойргуудын зарим хэсгийн хорооны дүн гарч эхэллээ. Одоогийн байдлаар Нийслэлийн Сүхбаатар, Баянгол, Хан-Уул дүүрэгт Ардчилсан намын нэр дэвшигчид ялалт байгуулж байна гэсэн мэдээлэл Ардчилсан намаас өгч байна. Харин гурван мандаттай Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт Ардчилсан намын хоёр, МАН-ын нэг нэр дэвшигч ялж яваа гэсэн мэдээлэл байна. Сэлэнгэ аймагт С.Баярцогт нэгээр гарч, Ж.Эрдэнэбат хоёроор, намын жагсаалтыг Ардчилсан нам тэргүүлж, МАХН хоёрт жагссан гэнэ. Төв аймгийн Архуст суманд Ардчилсан намын нэр дэвшигчид эхний нэг, хоёроор гарч, М.Энхболд, Су.Батболд нар гурав, дөрвөөр жагсчээ. Одоогоор Хэнтийн аймгийн эхний зургаан суманд Ардчилсан намаас нэр дэвшсэн Д.Гарамгайбаатар, н.Хүдэрбаатар нар нэг, хоёроор гарсан тухай мөн Ардчилсан намаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )