Намууд албан бус урьдчилсан дүн мэдээг гаргаж эхлээд байна. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав “Сонгуулийн ерөнхий хорооноос гарч байгаа мэдээлэл бол албан ёсных. Урдчилсан дүнг бид тодорхой мэдээлэл авсаны үндсэн дээр гаргана. Үүнээс өмнө гарч байгаа дүн бол албан ёсны бус мэдээлэл юм. Санал хураалтын дүнг одоогоор мэдээлэх боломжгүй. Мэдээ дамжуулах асуудал бол үүрэн телефоны сүлжээтэй холбоотой. 400 гаруй газар хэсгийн тоог авахгүйгээр урьдчилж дүн гаргах боломжгүй” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )