МАН орон нутагт 26 суудал авах нь тодорхой боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 28

Дөнгөж сая МАН-ын ОНХАлбаны дарга Амарбаясгалан сэтгүүлчдэд цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар гадуур гараад байгаа мэдээллүүд үндэслэлгүй мэдээлэл гэдгийг тэрээр албан ёсоор мэдэгдсэн юм.

Тэрээр хэлэхдээ манай нам хөдөө орон нутагт ялалт байгуулах нь тодорхой боллоо жишээ нь Архангай, Орхон-Уул, Баян-Өлгий зэрэг аймгуудад нэр дэвшсэн нийт нэр дэвшигчид маань ялалт байгуулсан. Харин нийслэлийн хувьд сонгуулийн дүн нэгдсэн байдлаар гарах хараахан болоогүй учраас тодорхойгүй байна гэв. Одоогийн байдлаар манай нам орон нутагт 26 суудал авах нь тодорхой боллоо гэлээ. Бид эргэн мэдээлэх болно.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top