МАХН-аас дөнгөж сая мэдээллэ хийлээ. Тэдний мэдээлж байгаагаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Сонгинохайрхан дүүрэгт илт давуугаар ялсан гэнэ. Түүний араас амжилтаараа Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Г.Уянга, Баянгол дүүрэгт Н.Дашзэвэг, Дорноговь, Говьсүмбэр аймагт Ч.Чимидсүрэн, Өвөрхангай аймагт Г.Шийлэгдамба, Ховд аймагт Д.Батцогт, Баянхонгор аймагт Б.Анхныбаяр, Орхон аймагт Л. Цог, Сүхбаатар дүүрэгт Д.Дэлгэрцогт, О.Чулуунбат нар эвслийнхнээ манлайлж байгаа юм байна. Харин намын рейтингын хувьд өндөр байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл бүх хэсгийн хороод нэг болон хоёроор гарч ирж байгааг МАХН-ы эх сурвалж хэллээ. МАХН-ын дэд дарга Ч.Улаан: “Сонгуулийн дүнг эргэн нягтлах шаардлагатай байна. Тодруулбал Баянгол дүүрэгт тус эвлээс нэр дэвшиж байгаа Н.Дашзэвэг гар аргаар санал тоолоход илт давуугаар нэгээр гарч ирсэн бол машинаар тоолоход гурваар гарсан. Тиймээс бүх хэсгийг гараар тоолох нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн мэдэгдсэн юм. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл нэг цагийн дараа дахин мэдээлэл хийхээр болсон юм. Бид энэ талаар эргэн шуурхай мэдээлэх болно. А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )