Одоогийн байдлаар МАН орон нутгийн тойргуудын 26 дээр нь ялсан гэдгээ дахин батлан хэллээ. Харин нийслэлийн зарим тойргууд дээр хэд хэдэн асуудлууд гарчээ. Мөн зарим хэсгийн хороод дээр шалгах асуудлууд их гарч байна гэж намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин хэллээ.
Жишээлбэл Сонгинохайрхан дүүргийн 40, 41-р хороод дээр дахин тооллого болжээ. Өмнө нь автомат машинаар тоолоход дөрвөн саналын хуудсын зөрүүтэй байсан бол гараар тоолоход 100 гаруй саналын зөрүүтэй гарсан гэх мэдээлэл байгаа учир Ардын намынхан тойргийн хорооны дүн гарсны дараа хяналтын тооллого явуулах хэрэгтэй гэлээ. Хэрэв үүн шиг саналын тоо зөрүүтэй гараад байвал гар аргаар тоолох нь зөв гэдгийг дуулгалаа. Мөн нийслэлийн сонгуулийн талаар нэр дэвшигч Г.Мөнхбаяр Нийслэлд сонгуулийн дүн гарах хараахан болоогүй гэдгийг санууллаа.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )