Сонгинохайрхан дүүрэгт НИТХ-д нэр дэвшигч Сайханбаяр СЕХ-нд гомдол гаргасан байна. МАН-аас томилогдсон Сайханбаярын ажиглагчид 40, 41-р хэсгийн хороон дээр гомдол гаргасаны дагуу автоматаар тоолсон саналын хуудсыг дахин гараар тоолоход тооллогын дүн илт зөрүүтэй гарчээ. Автомат машинаар тоолсон үр дүнгээр нэр дэвшигч Сайханбаяр дөрвөн саналаар ялагдсан бол гараар тоолж шалгахад 120 саналаар ялж гарсан байна. Хэсгийн хороодын ажиглагчдын хэлж байгаагаар СХД-ийн нэлээд олон хэсгийн хороон дээр өнөөдөр санал хураалт эхэлснээс хойш санал тоолох машиныг шалгаж байна гэх нэрийдлээр нэг америк мэргэжилтэн, орчуулагч монгол эмэгтэйн хамт очсон байна. Энэхүү баримтаас харахад санал тоологч машин саналын хуудсыг илт зөрүүтэй тоолж байгаа нь харагдаж байгаа юм. Иймээс СХД-ийн бүх хэсгийн хороод дээр саналын хуудсыг дахин гараар тоолох гомдлыг МАН, ИЗ-НН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ээс гаргаад байгаа ажээ. Бид энэхүү зөрчлийн талаар эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл ( 0 )