АН хяналтын тооллогыг бүх тойргийн урьдчилсан дүн гарсны дараа хийх ёстой гэж мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 29


Дөнгөж сая АН-ын УИХ дахь бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдээлэл хийж Ардчилсан намын ялалт байгуулсан тойргуудыг зарлав. Архангай аймагт Батбаяр ,Болор, Баян-Өлгий аймагт Бакей, Баянхонгорт Баттулга, Ганбат Дундговь аймагт Наранхүү, Завхан аймагт Санжмятав, Өмнөговь аймагт Батэрдэнэ,Сэлэнгэ аймагт Баярцогт,Сүхбаатар  аймагт Зоригт нар ялалт байгуулсныг зарлалаа. Хяналтын тооллого хийх хэрэгтэй гэсэн МАН-ын саналыг бүх тойргуудын урьдчилсан байдлын дүн гарсан хойно  хийх ёстой гэж мэдэгдсэн юм. МАН  тооллого хийх нэрийдлээр зарим тойргийн хэсгийн хороодууд дээр зориудын удаашралыг бий болгож байна гэж Ч.Сайханбилэг  онцолж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top