АН-аас нэр дэвшигч Д.Ганхуяг санал тоолуулахаас айж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 29



 
 Ардчилсан Нам энэ жилийн сонгуульд ялалт байгууллаа хэмээн хэдийнэ мэдээлэл хийж, баяраа тэмдэглэж эхлээд байна.Энэ жилийн сонгуулийн дүнг автомат машинаар тоолж байгаа. Хүний гараар бүтсэн автомат машин учир саналын зөрүү хорь, гуч, тав, зуу  зарим дүүрэгт хэдэн зуугаараа гарч ирж байна. Тиймээс МАН, МАХН-МҮАН-ын эвсэл, ИЗНН-ын зүгээс саналын хуудсыг дахин гараар тоолуулахаар санал гаргаад байгаа юм. Үүнийг хяналтын тооллого гэж нэрлэж байгаа. Гараар тоолох үед машинаар тоолсноос тэс өөр тоо гарч байгаа нь хачирхалтай.

  Нийслэлийн Баянзүрх, Налайх дүүрэгт 22 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Д.Ганхуяг сонгуулийн урьдчилсан мэдээгээр тус дүүргээс хоёроор гарч ирж байгаа юм байна. Энэ дүүргийн санал тоолох асуудалд маргаан гараад байгаа бөгөөд намуудын зүгээс хяналтын тооллогыг дахин гүйцэтгүүлэх хүсэлт гаргаад байгаа . Асуудлыг нэг тийш шийдвэрлэж амжаагүй байтал нэр дэвшигч Д.Ганхуяг тус дүүргийн 12 дугаар хорооны 32 дугаар хэсгийн хорооны байранд УИХ-ын гишүүний халдашгүй байдлаа ашиглан нэвтэрч, гараар санал тоолох ажлыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн ажиглагч нар болон бусад ажилтнуудыг тарахыг шаардсан байна.

1.    Шударгаар өрсөлдөж л байгаа бол дахин гараар санал тоолох хяналтын тооллогыг чухам яагаад “амь тэмцэн” эсэргүүцнэ вэ?
2.    Нэр дэвшигч сонгуулийн ерөнхий дүн гараагүй байхад санал тоололт явагдаж байгаа хэсгийн хорооны байранд нэвтрэх нь хуулийн ёсны асуудал мөн үү?
3.    Өөрөө нэр дэвшиж байж УИХ-ын гишүүний бүрэн эрхээр далайлган ингэж авирлах нь зөв үү?

Хөндлөнгөөс харахад тэрээр сонгуулийн дүнг луйвардсан учраас л ийнхүү айж, эрх мэдлээрээ түрий барин “дөвчигнөж” байна гэж хэлэхээр байна гэж эх сурвалж мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top