“Шударга ёс” эвсэл СЕХ-д шаардлага хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 29

 

“Шударга ёс” эвслээс санал тоолох машинд итгэхгүй байгаагаа илэрхийлсэн билээ.  Тиймээс  СЕХ-д шаардлага хүргүүлээд байна.  Уг шаардлагад “УИХ-ын сонгуулийн олон тойргийн хэсгүүд дэх санал тоолох автомат машины дүн илт эргэлзээ төрүүлж байгаа учраас Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.4, 10.3.5 дахь заалтыг үндэслэн улсын хэмжээнд бүх тойргийн хэсгийн хороодын саналын хуудсыг гараар тооллого хийж, машины тооллогын дүнг нягтлахыг шаардаж байна. Гар тооллого хийлгэхтэй холбоотойгоор бүх тойргийн хэсгийн хороодын саналын хуудсыг одоо тойргийн хэсгийн хороод дээр байгаа ажиглагчдын хяналтан дор битүүмжлэн хадгалах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна.

Эл үйл ажиллагааг явуулаагүй тохиолдолд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.  

Энэхүү шаардлагыг Хан-Уул дүүргийн 21-р тойргийн хороонд хүргүүлсэн байна. Одоогоор шаардлагын хариу ирээгүй байна.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top