Энэ сарын 10-ны өдөр гадаад дахь Монголчууд саналаа өгсөн билээ. Энэ удаагийн сонгуульд гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа сонгуулийн эрх бүхий монгол иргэдийн 4276 нь сонгуульд оролцохоо илэрхийлж албан ёсоор бүртгүүлснээс 2777 нь буюу 64,8 хувь нь саналаа өгсөн юм. Тэгвэл одоо эдгээр саналыг тоолж байна. Саналын хувьд АН анхнаасаа илт тэргүүлж байсан. Одоогийн байдлаар АН 817, МАН 403, ИЗНН 243, “Шударга ёс” эвсэл 156, МНН 38, Гуравдагч хүчин эвсэл 29, ИХН 17, МУНН 10, СДН 10 санал аваад байна.
Санал тоолж дуусахад бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )