Гадаад дахь Монголчууд АН-д итгэл хүлээлгэлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 29

 

Энэ сарын 10-ны өдөр гадаад дахь Монголчууд саналаа өгсөн талаар бид мэдээлсэн.  Тэдний саналыг дөнгөж сая тоолж дуусжээ. Гадаад дахь Монголчууд АН итгэл хүлээлгэсэн бөгөөд сонгогчдын  45.5 хувь нь  тус намд саналаа өгсөн байна.  

Тодруулбал АН 1242, МАН 670, ИЗНН 336, “Шударга ёс” эвсэл 265, МНН 51, Гуравдагч хүчин эвсэл 49, ИХН 40, МУНН 15, СДН 15 санал авлаа.

Гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа сонгуулийн эрх бүхий монгол иргэдийн 4276 нь сонгуульд оролцохоо илэрхийлж албан ёсоор бүртгүүлснээс 2777 нь буюу 64,8 хувь нь саналаа өгсөн юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top