Зөөврийн хайрцгаар 10 мянган иргэн саналаа өгчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 29

Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнуудын саналыг гэрт нь очиж авчээ. Зөөврийн саналын хайрцгийг сонгуулийн хэсгийн хорооны 3-4 ажилтан авч яван санал авах байранд ирэх боломжгүй иргэдийн саналыг авсан юм. Тодруулбал өндөр настай, биеийн саажилттай болон өвчний улмаас хэвтэн эмчлүүлж буй иргэдийн гэрээр орсон байна. Зөөврийн саналын хайрцгийг харахад усны хуванцар савтай төстэй. Гэхдээ лац, түгжээ сайтай бөгөөд төрийн сүлд нааж бэлтгэжээ. Энэ зөөврийн хайрцагт орж буй саналын хуудсыг автомат хэлбэрээр тоолохгүй.

Гэхдээ иргэдийн саналаа тэмдэглэх хуудас нь бусад иргэдэд хүрэх хуудастай ижил. Ийн хураагдсан саналыг СЕХ дээр нэгтгэн гараар тоолох юм. Ингэж саналыг авах үед улс төрийн намуудын ажиглагч нар хамт явсан учраас элдэв булхай луйвар хийх боломжгүй байсан гэж болно. Өнөө жил арван мянга орчим иргэдийн саналыг гэрээр авах ажээ. Түүнээс нэг хэсгийн хороонд л гэхэд арав орчим иргэн энэ мэтээр саналаа өгч байгаа юм байна.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top