СЕХ хэзээ мэдээлэл хийх нь тодорхойгүй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 29

 

Өнөө өглөө найман цагт СЕХ сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулна хэмээн яригдаж байсан билээ. Энэ талаар СЕХ-оос тодруулахад: Хот, хөдөө гэлтгүй зарим хэсгийн хороод мэдээллээ ирүүлээгүй байна.  Мэдээлэл өгсөн  хэсгийн хороодын мэдээлэл нэгтгэгдэж байгаа. Мэдээлэл ирж дуусахаар бид сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлнэ гэлээ.

Өнөөдрийн байдлаар СЕХ-д МАН, АН, ИЗНН, Эх орон нам, Эх орончдын нам, “Шударга ёс” эвсэл, “Гурав дахь хүчин” эвсэл саналыг машин болон гараар тоолох шаардлагыг хүргүүлээд байгаа юм. Энэ талаар СЕХ “Эхний ээлжинд урьдчилсан дүнг гаргана. Тэгж байж дараа дараагийн асуудлыг шийднэ” гэж эх сурвалж мэдээллээ.

СЕХ одоогоор нам эвслийн шаардлагын хариуг одоогоор гаргаагүй байгаа бөгөөд бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top