Урьдчилсан байдлаар АН-ын 23 нэр дэвшигч тойрогт ялжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 29

Урьдчилсан байдлаар АН-ын 23 нэр дэвшигч тойрогт ялжээ

Ардчилсан намын Сонгуулийн төв штабаас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Штабын дарга Ч.Сайханбилэгийн мэдээлснээр 26 тойргийн 48 мандатын 23-т нь Ардчилсан намын нэр дэвшигчид ялалт байгуулжээ. Гэхдээ энэ мэдээлэл нь Ардчилсан намын Сонгуулийн төв штабт ирсэн мэдээлэл бөгөөд албан ёсны, баталгаажсан мэдээллийг СЕХ-ноос эцэслэн зарлана гэдгийг тэрбээр онцлов.

Ардчилсан намын Сонгуулийн төв штабаас өгсөн мэдээллээр УИХ-ын 26 тойргийн ялагчдын мэдээллийг хүргэж байна.

 

Тойрог

Аймаг, дүүрэг

Мандат

Ялсан хүмүүсийн нэрс /нам/

1

Архангай

2

Н.Батбаяр /АН/
Б.Болор /АН/

2

Баян-Өлгий

2

А.Бакей /АН/
А.Тлейхан /МАН/

3

Баянхонгор

2

Х.Баттулга /АН/
Д.Ганбат /АН/

4

Булган

1

Ё.Отгонбаяр /МАН/

5

Говь-Алтай

1

Ц.Дашдорж /МАН/

6

Дорноговь, Говьсүмбэр

 1

Ж.Батсуурь /МАН/

7

Дорнод

2

Н.Номтойбаяр /МАН/
Х.Болорчулуун /бие даагч/

8

Дундговь

1

Б.Наранхүү /АН/

9

Завхан

2

Я.Санжмятав /АН/
Д.Оюунхорол /МАН/

10

Өвөрхангай

2

С.Чинзориг /МАН/
Н.Төмөрхүү /МАН/

11

Өмнөговь

1

Д.Бат-Эрдэнэ /АН/

12

Сүхбаатар

1

М.Зоригт /АН/

13

Сэлэнгэ

2

С.Баярцогт /АН/
Ж.Эрдэнэбат /МАН/

14

Төв

2

М.Энхболд /МАН/
Су.Батболд /МАН/

15

Увс

2

Ч.Хүрэлбаатар /МАН/
Б.Чойжилсүрэн /МАН/

16

Ховд

2

С.Бямбацогт /МАН/
Д.Батцогт /МАХН-МҮАН/

17

Хөвсгөл

2

Л.Энх-Амгалан /МАН/
н.Даваасүрэн /бие даагч/

18

Хэнтий

2

Б.Бат-Эрдэнэ /МАН/
Б.Гарамгайбаатар /АН/

19

Дархан-Уул

2

С.Ганбаатар /бие даагч/
Д.Хаянхярваа /МАН/

20

Орхон

2

О.Содбилэг /МАН/
Л.Цог /МАХН-МҮАН/

21

Хан-Уул, Багахангай, Багануур

2

Лу.Болд /АН/
Ц.Оюунгэрэл /АН/

22

Баянзүрх, Налайх

3

Ж.Батзандан /АН/
Д.Ганхуяг /АН/
И.Нарантуяа /АН/

23

Сүхбаатар

2

Лу.Гантөмөр /АН/
Р.Амаржаргал /АН/

24

Баянгол

2

С.Одонтуяа /АН/
С.Эрдэнэ /АН/

25

Сонгинохайрхан

3

Л.Эрдэнэчимэг /АН/
Л.Эрхэмбаяр /АН/
Д.Тэрбишдагва /МАХН-МҮАН/

26

Чингэлтэй

2

Г.Баярсайхан /АН/
Д.Зоригт /МАН/



Ийнхүү УИХ-ын 26 тойргийн 48 мандатаас 23-т нь Ардчилсан нам ялсан бол Монгол Ардын Нам 19, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл гурав, бие даагч гурван нэр дэвшигч ялалт байгуулсан, ингэхдээ нийслэлийн тойргийн 14 мандатаас 12-т нь Ардчилсан намын нэр дэвшигчид давуу санал тухай мэдээллийг Ардчилсан намын Сонгуулийн төв штабаас өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top