МАН давсан уу? АН давсан уу?

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 29

Өнөөдрийн 12.00 цагийн байдлаар СЕХ-ноос сонгуулийн урдчилсан дүнг хараахан танилцуулж амжаагүй байна. Ардчилсан намын мэдээлсэнээр бол урдчилсан дүнгээр тус нам нийслэлд ялалт байгуулсан хийгээд орон нутагт мөн адил олон суудал авсан гэдэгээ албан ёсоор хэдхэн минутын өмнө зарласан.

Тэгвэл АН-ын хамгийн гол өрсөлдөгч болох МАН урд шөнөөс хойш одоогийн байдлаар ямар ч мэдээлэл хийгээгүй байна. Эх сурвалжийн мэдээлсэнээр бол МАН-ынхан СЕХ-ны албан ёсны урдчилсан дүнг хүлээж байгаа гэнэ.

Мөн зарим хэсгийн хороод дээр гарсан маргаантай асуудлууд дээр МАН дахин хяналтын тооллого хийх ёстой гэж үзэж байгаа бол АН-ынхан урдчилсан дүн бүрэн гүйцэт гарсны дараагаар хяналтын тооллогыг хийх нь зүйтэй гэж үзээд байгаа. Тун удахгүй СЕХ-ноос гарах урдчилсан дүнгээр энэ удаагийн сонгуульд МАН давсан уу? АН давсан уу? гэдэг тодорхой болох юм. Бид эргэн сурвалжлах болно.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top