СЕХ санал хураалт эхлэхээс өмнө гадаадын сэтгүүлч, ажиглагчдад мэдээлэл хийхдээ "Сонгуулийн урьдчилсан дүн энэ сарын 29-ний үүрээр гарна. Өөрөөр хэлбэл санал тоолох машин хүнээс хэд дахин хурдан ажиллахын зэрэгцээ ямар нэгэн будлиан орох боломжгүй" хэмээн мэдэгдэж байсан.
Гэтэл өнөөдөр 29-ний өдрийн үд дунд болж байна. Сонгуулийн урьдчилсан дүн хэзээ гарах нь тодорхойгүй хэвээр. Үүнийг СЕХ зарим хэсгийн хороо мэдээллээ явуулаагүй болохоор урьдчилсан дүнг мэдэгдэх боломжгүй байна хэмээн тайлбарлав. Өөрөөр хэлбэл түргэн шуурхай ажиллах ёстой хэсгийн хорооныхон мэдээллээ одоо болтол явуулж дуусаагүй гэсэн үг юм.
Уг нь олон нийтийн эрх ашгийн төлөө санал авах хэсгийн хороод шуурхай ажиллахгүй байгаа нь санал тоололт будлиан үүсэж байна гэх хардлага сонгогчдод төрж байна. Тиймээс СЕХ-нд саналын мэдээгээ ирүүлээгүй хэсгийн хороод үйл ажиллагаагаа түргэвчлэхийг сонгогчид анхаарууллаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )