Энэ удаагийн УИХ-ын сонгуультай зэрэгцэн нийслэлийн ИТХ-ын сонгууль болсон. Уг сонгуулиар нийслэлийн тойргийн 14 мандатаас 12-т АН-ын нэр дэвшигчид давуу санал авсан тухай АН-ын Сонгуулийн төв штабаас мэдээлээд буй.
Гэвч эцсийн байдлаар сонгуулийн урьдчилсан дүн мэдээ гараагүй байгаа тул Бат-Үүл баатрын баг баталгаажаагүй байгаа гэдгийг сануулъя. Яагаад гэхлээр СЕХ-ноос эцсийн байдлаар дүн гарах учраас намууд өөрсдийгөө ялсан мэтээр дөвийлгөж байгаа нь ердөө "шоу" төдий зүйл. Яахав зарим тойргууд дээр үнэхээр ялалт байгуулсан нэр дэвшигчид мэдээж байгаа авч эцсийн дүнгээр аль нам нь ялсаныг шийдэх учиртай.
Харин энэ удаагийн сонгуулийн хамгийн том хардлагыг дагуулж байгаа зүйл бол санал тоолох машин тодроод байна. Америкаас оруулж ирсэн энэхүү санал тоолох машин но-той гэдэг нь хэд хэдэн хэсгийн хороод дээр өнөөдрийн байдлаар батлагдчихаад байгаа юм. Жишээ нь Сонгинохайрхан дүүрэгт машинаар тоолоход дөрвөөр гарсан нэр дэвшигч, дахин хяналтын тооллого хийж гараар тоолоход нэгээр гарч ирж байх жишээтэй. Энэ мэтчилэн автомат машин дээр алдаа дутагдал их гарч байна.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )