Нам, эвслүүд хамтран саналын хуудсыг орон даяар гараар тоолохыг шаардлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 29

МАН, МАХН-МҮАН-ын "Шударга ёс эвсэл", Гуравдагч хүчин эвсэл, ИХН, МНН болон бусад намууд хамтран СЕХ-нд хандан мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдэлд Монгол Улсын  Их Хурлын сонгуулийн урьдчилсан дүнг тус нам эвслүүд хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол урьд өмнө бэлдсэн занга байлаа. Иргэдийн сонгох сонгогдох эрхийг дээдлэн сонгуулийг шударга, хуулийн хүрээнд явуулах, олон түмний зүгээс автоматжуулсан систем, машин тооллогод хандах эргэлзээг арилгах үүднээс улс орон даяар сонгуулийн бүх тойрог, хэсэгт тооллогыг гар ажиллагаагаар хийж тооллогын дүнг шалган баталгаажуулахыг шаардаж байна гэжээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top