Х.Болорчулуун 42,4 хувиар үнэмлэхүй ялалт байгуулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 29

УИХ-ын сонгуулийн 7-р тойрог буюу  Дорнод аймагт нэр дэвшигчдээс бие даагч Х.Болорчулуун 13917 хүний санал авч үнэмлэхүй ялалт байгууллаа. 42.4 хувийн саналаар нэгдүгээрт бичигдсэн түүний дараа МАН-аас нэр дэвшигч Н.Номтойбаяр 30,6 хувь буюу 10.059 саналаар удаалсан байна. Харин гуравдугаарт АН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн П.Алтангэрэл 28.5 /9267санал/ хувийн саналаар бичигджээ. Дорнодод мөнгөн бороо оруулж, мөнхийн ус амлаад байсан Н.Номтойбаярыг хол хаяж, үнэмлэхүй ялалт байгуулсан Х.Болорчулуунд МАН-ын удирдлагууд баяр хүргэсэн гэсэн мэдээлэл гарсан нь ташаа гэнэ. Нутгийн зон олны итгэл сэтгэлийг өвөртөлсөн тэрээр “ямар ч эрх ашиг миний итгэл үнэмшлийг гуйвуулахгүй” хэмээн ярьж буй аж. Х.Болорчулуун 2000,2004,2008 оны орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшиж ялалт байгуулж байсан бөгөөд 2011 онд МАН-д элссэн ч удалгүй гишүүнчлэлээсээ татгалзсан юм. Ийнхүү ямар нэг нам эвслийн хаяа бараадаж нөмөрлөдөггүй түүнд нутгийн олон нь итгэл хүлээлгэн УИХ-д илгээлээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top