Өнөөдөр 12 цагт СЕХ-ноос урьдчилсан дүнг танилцуулахаар боллоо. Өчигдөр урьдчилсан дүн мэдээг танилцуулж байсан ч 80 гаруй хэсгийн хорооноос дүн мэдээ ирээгүй байсан юм. Учир нь сүлжээ барьдаггүй, сонгуулийн дүн мэдээг хүргэх боломжгүй хэсгүүд байв. Тэгвэл өнөөдөр эдгээр хэсгийн хорооны мэдээ ирсэн тул урьдчилсан дүн мэдээг танилцуулахаар болжээ. Өнөөдрийн мэдээллийн тухайд бүх хэсгийн хороодын мэдээлэл нэгтгэн гарч байгаагаараа онцлог юм.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )